Бидний тухай

Бидний тухай

Манай компани нь 2022 онд байгуулагдаж Халаалт, Агааржуулалт, Хөргөлтийн системийн /HVAC/ угсралт суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Инженер техникийн ажилчид маань тухайн салбартаа тууштай ажиллаж, дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлэн туршлагатай.

Бид гүйцэтгэж буй төсөл бүртээ “МЭРГЭЖЛИЙН” байх зарчмыг мөрдлөг болгон найдвартай, буй бүтээгдэхүүн үйлчилгээ, зураг төсөл, техникийн шийдлүүдээ тасралтгүй сайжруулалт хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шингээн хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй ногоон шийдлүүдийг барилга байгууламжийн онцлогт нь тохируулан санал болгодог.

Өдгөө хүртэл уул уурхай, хүнсний болон хүнд үйлдвэрийн, оффис үйлчилгээ, орон сууц болон нийт, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын агааржуулалт, хөргөлтийн системийн цогц үйлчилгээнүүдийг мэргэжлийн ур чадвар шингэсэн өндөр гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөөр байна.

Цаашид инженерингийн шийдлээр манлайлах, улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулах, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, итгэл даасан чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд тогтвортой хүргэхийг зорин ажиллаж байна.

 

Үнэт зүйлс

Үнэт зүйлс

Мэргэжлийн боловсон хүчин

Бизнесийн ёс зүй

Гүйцэтгэлийн чанар

Аюулгүй ажиллагаа

Алсын хараа

Алсын хараа

Бид байгальд ээлтэй, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангагч, салбартаа манлайлагч байгууллага болно.

Байгууллагын эрхэм зорилго

Байгууллагын эрхэм зорилго

Халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн системийн ухаалаг эрчим хүчний хэмнэлт бүхий цогц шийдлүүдийг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн засвар үйлчилгээний хамт хэрэглэгчидэд хүргэх.